Wednesday, December 15, 2010

Монгол дахь эмэгтэйчүүдийн эрх ба өнөөгийн төлөв байдал


 ХХзууны эхэн үеийг хүртэл Монголд эцгийн эрхт ёс ноёрхож эмэгтэй хүнийг зөвхөн “эрийн боол, гэрийн зарц” мэтээр ойлгосоор ирсэн. Гэхдээ түүхийн бүхий л үед чухам ийм байдалтай байсан гэвэл өрөөсгөл ойлголт болно.
1921онд Ардын хувьсгал ялснаас хойш төр засаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах асуудалд онцгой анхаарч, хөгжил дэвшилд эмэгтэйчүүдйин гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
Социалист нийгмийн үед эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэн хэдий ч тэднийг эмэгтэй хүн гэхээсээ илүүтэй нийгмийн гишүүн, иргэн хүн гэж үзэн хөдөлмөрийн бүхий л салбарт эрэгтэйчүүдтэй зэрэгцүүлэн ажиллуулж байсан хэдий ч уламжлалт сэтгэлгээний нөлөөллөөр улс төрийн амьдралд эмэгтэй хүн оролцоно гэдэг ойлголт байгаагүй.
Монголчуудын эмэгтэйчүүдийг бусдаас дорд үзэх энэ үзэл нь Дорнын уламжлалт сэтгэлгээтэй холбоотойн дээр нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маяг, сэтгэлгээ, үзэл бодолд нь нэвт шингэсэн гэж хэлж болох юм.
   Ардчиллын жилүүдэд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах асуудалд эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүд гарсан. Хууль эрх зүйн тогтолцоо шинэчлэгдэж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг тунхаглаж баталгаажуулсан шинэ Үндсэн хууль 1992онд батлагдаж улмаар холбогдох хууль тогтоомжууд батлагдан хэрэгжиж эхэлсэн. Ардчилах үйл явц эхэлснээр эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал илүүтэй яригдах болсон нь МУ олон улсад нээллтэй болж олон улсын гэрээ конвенцид нэгдэж, тэдний жишгийг дагах болсонтой холбоотой.
  Монгол улсад шилжилтийн жилүүдэд явагдсан нийгэм, эдийн засгийн шинэчлэл эмэгтэйчүүдэд илүү хүндээр туссан. Үүнийг НҮБХХөөс 2000онд хийсэн судалгаагаар “Монгол улсын хэмжээнд нийгэм, соёл, зан заншил, улс төр, эдийн засгийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, эрх мэдэл ялгаатай байгаа бөгөөд ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд харьцангуй давамгайлсан байдалтай байна” хэмээн дүгнэсэн./НҮБХХ 2000.Жендерийн товч танилцуулга,МУ дахь баримт мэдээлэл,тоон үзүүлэлтүүд, УБ/
  Монгол улсад өнөөгийн байдлаар нийгэм, эдийн засгийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна, эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байна зэргийг тодорхойлж улмаар нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл боловсруулах нь уг бүтээлийн зорилго юм.
 Хөндөгдөж буй сэдвийг дор дурьдах ангиллын дагуу авч үзэх болно:
                             I.        Улс төрийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоо
                            II.        Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт/үнэлгээтэй ба үнэлгээгүй хөдөлмөр/
                           III.        Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл
                          IV.        Эмэгтэйчүүдийн боловсрол
 Улс төрийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоо
 Улс төрд оролцох эмэгтэйчүүдийн оролцоог хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болоод орон нутагт шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин , улс төрийн нам, төрийн бус байгууллагын үйл ажилллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг үзүүлэлтээр дүгнэх боломжтой юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн улс төр, эдийн засгийн амьдралд оролцох оролцооны  тэгш байдлыг хэмждэг Жендерийн эрх мэдлийн хэмжүүрийн бодит утга нь 2002оны байдлаар Монголд 0,429байсн бөгөөд дэлхийн 78улсаас 62т оржээ./Хүний хөгжил.,УБ2006/ Дээрхээс үзвэл Монгол улсад жендерийн асуудал хурцадмал байдалтай байгаа нь харагдаж байна.
Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудынулс төрийн намын практикт жендерийн оролцооны тэнцвэрийн хангахад чиглэсэн тодорхой зохицуулалтууд байдаг. Монгол улсад ч мөн адилаар улс төрйин нам хүчнүүд дүрмэндээ эмэгтэйчүүдийн оролцоо төлөөлөл зэргийг нэмэгдүүлэх заалтууд тусгах болсон ч хангалттай бус байгаа юм.
Хүснэгт
             Шийдвэр гаргах түвшний албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүд, сонгосон оноор

Албан тушаал
1997он
2001он
2004он
Нийт
Эмэгтэй
Нийт
Эмэгтэй
Нийт
Эмэгтэй
Ерөнхийлөгч
1
0
1
0
1
0
Улсын Их Хурлын дарга
1
0
1
0
1
0
Улсын Их Хурлын дэд дарга
1
0
1
0
1
0
Ерөнхий сайд
1
0
1
0
1
0
Их Хурлын гишүүн
76
8
76
9
76
5
Засгийн газрын гишүүн
9
1
11
0
13
1
Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга
373
9
338
11
338

Элчин сайд
28
0
30
1
30
1
Аймаг,нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн хурлын дарга
22
0
22
0
22
1
                         Эх сурвалж: УИХ-ын Мэдээлэл судалгаа, лавламжийн алба, 2005

Хүснэгт
                   УИХ-д нэр дэвшигчид ба сонгогдсон гишүүд, оноор


Он
 УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид
   УИХ-д сонгогдсон гишүүд
Нийт
Эмэгтэй
Нийт
Эмэгтэй
1992
298
23
76
3
1996
302
28
76
7
2000
603
66
76
9
2004
262
36
76
5
                             Эх сурвалж: Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, 2004
Дээрх судалгааны дүнгээс харахад монголын улс төр эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага байна.
  1990оноос өмнө Монголд эмэгтэйчүүдйин цорын ганц байгууллага болох “Монголын эмэгтэйчүүдийн хороо” үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин ардчилал гарснаас хойш эмгэтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан, тэдний оролцоо бүхий байгууллагууд ихээр бий болсон. 2003онд 76байгууллага “Монголын эмэгтэйчүүдйин төрийн бус байгууллагын эвсэл”-д нэгдэн үйл ажмллагаагаа явуулж байжээ./Хүний хөгжил.,УБ2006/
Улс төрд эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцохыг хориглосон хууль тогтоомж Монголд байхгүй боловч бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь бодлогын болон хэрэгжилтийн түвшний шатандаа үр дүн муутай байна.

    Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт
  Шилжилтийн жилүүдэд Монгол улсын нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн амьдралд гарсан өөрчлөлтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлээс шахагдах явдал түгээмэл болсон.
Эмэгтэй ажмлтан нийгмийн хамгааллын илүү тааламжтай нөхцөл шаарддаг тул ажилд авахаас татгалзах, орон тоогоор цомхотгох явдал түгээмэл байдаг бөгөөд тэднийг баталгаатай бус орон тоон дээр, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тааламжгүй нөхцөлд ажиллуулах, ажилд авахдаа нас, царай зүсээр нь голж шилэх зэрэг илт ялгаварласан үйлдлүүд ихээр байдаг. Ажилтай болох, илүү тааламжтай нөхцөлд ажиллах, өндөр цалин хөлстэй ажил эрхлэх. Албан тушаал ахих боломж эмэгтэй хүмүүст харьцангуй бага байдаг тул тэдний зарим нь цалин хөлс багатай, цаг хугацаа их шаардсан, үнэлгээ багатай, мэргэжлийн ур чадвар бага шаардсан ажил эрхлэх, албан бус секторт ажиллахаас өөр аргагүй байна. Гэтэл албан бус секторт ажиллаж буй хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудал үндсэндээ орхигдсон гэж хэлж болно. Уул уурхайн олборлох үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц зэрэг цалин хөлс өндөртэй түргэн хөгжиж буй эдийн засгийн тэргүүлэх салбаруудад ажиллаж буй хүмүүсийн дунд эрэгтэйчүүд гол төлөв байхад хөнгөн үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, төрийн үйлчилгээ зэрэг ашиг орлого багатай, цалин хөлс муутай салбаруудад эмэгтэйчүүд ажиллаж байна.
Үнэлгээтэй болон үнэлгээгүй хөдөлмөрт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зарцуулж буй цаг хугацааны үргэлжлэл болон харьцаа, авч буй цалин хөлс зэрэг нь эдийн засгийн амьдрал дахь жендерийн тэгш байдлыг хэмжих чухал үзүүлэлтүүд байдаг./Хүний хөгжил.,УБ2006/  Үүнд үнэлгээтэй болон үнэлгээгүй хөдөлмөрийг тодруулбал:
 Үнэлгээтэй хөдөлмөр: 1.Хөлс төлдөг, орлого олдог ажлууд
                                       2.Үйдвэрлэлийн хүрээнд эрхлэх бусад ажил
·         Туслах аж ахуй
·         Гэр бүлийн бизнес
·         Өрхийн аж ахуйд эрхлэх хөлсгүй хөдөлмөр
Үнэлгээгүй хөдөлмөр: 1.Гэр бүлийн гишүүдийг асрах, халамжлах ажил ба дахин давтагдах цикл бүхий гэр орны бусад ажил
·         Хүүхэд асрах
·         Хоол унд бэлтгэх
·         Ус түлээ бэлдэх
·         Угааж цэвэрлэх
                          2.Бусад ажлууд
·         Нөхөн үржихүйн ажил үүрэг
·         Хамт олон, олон нийтийн байгууллагад хүлээсэн үүрэгт ажлууд
·         Нутгийн захиргааны байгууллагын сонгуульт болон даалгаварт ажлууд
Хот хөдөөд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэхийн хирээр  эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийн ачаалал нэмэгдэж байна. Үнэлгээгүй хөдөлмөрт зарцуулж буй цаг эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдийнхээс их байна./Хүснэгт№ /
      Хүснэгт
Үндэсний тооцооны системийн болон бусад үйл ажиллагаанд зарцуулсан дундаж хугацаа, байршил, хүйсээр

Үйл ажиллагаа
Хот
Хөдөө
Эрэгтэй
Эмэгтэй
Эрэгтэй
Эмэгтэй
Бүгд
100,0
100,0
100,0
100,0
Үнэлгээтэй хөдөлмөр
62,1
45,7
13,4
10,5
Үнэлгээгүй хөдөлмөр
37,9
54,3
86,6
89,5
Үндэсний тооцооны системийн өргөтгөсөн хүрээний үйл ажиллагаа
30,9
49,6
20,6
52,1
                         Эх үүсвэр: ҮСГ, 2000. Цаг ашиглалтын судалгаа, Улаанбаатар
 Хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн цалин хөлсгүйгээр хийж гүйцэтгэдэг ажлын ачааллын талаар хүн бүрт тодорхой хэмжээний ойлголт төсөөлөл байдаг боловч ажлыг нь хэмжих, үнэлэх аргачлал байдгүйгээс тэдний мал аж ахуй, гэр орондоо зарцуулж буй хөдөлмөрийг хэмжих үнэлэх боломжгүй байдаг.

          Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл
  Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл шилжилтийн жилүүдэд эрс өссөн бөгөөд тэдгшэрийн дийлэнх нь гэр бүл ураг төрлийн хүрээнд гарч байна. Гэр орон, ажлын байр, амьдарч буй орчинд нь хүчирхийлж байгаагийн улмаас эмэгтэйчүүдийн дунд сэтгэл санааны гүн хямралд орох, амьдралд идэвхгүй болох, тэр ч бүү хэл амиа хорлох тохиолдлууд ихээр гарах болсон.
  Хүчирхийллийн  илрэх нэг хэлбэр нь бэлгийн дарамт юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллага 1985онд ажлын байран дахь бэлгийн дарамтлал нь хүний аюулгүй байдал, эрүүл мэндэд аюул занал учруулдаг төдийгүй ялгаварлан гадуурхсан шинжийг агуулж, хүний амьдрах орчинд тэвчишгүй хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсгэж, ялангуяа эмэгтэйчүүдийн эсрэг хандсан хүчирхийллийн хэлбэрийг агуулж байдаг тул гэмт хэргийн нэг төрөлд тооцогдоно гэж зарласан байдаг.
Ажлын байран дахь дарамт нь гол төлөв эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтран ажиллагч эрэгтэй хүмүүсийн зүгээс эмэгтэй ажилтанд сэтгэл санаа, бие махбодь, бэлгийн дарамт шахалт учруулах байдлаар үзүүлдэг бөгөөд энэ нь хүний эрх тэгш эрхийг үл хүндлэх байдал, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж зөвхөн бэлгийн харьцааны обьект мэтээр хандаж буй хандлагаар нь илэрдэг.
   Гэр бүл дэх хүчирхийлэлийг хүмүүс тэр бүр анзаардаггүй, гэвч гэр бүл дэх хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нь ганхуулах, ажил хөдөлмөр эрхлэх, олон нийтийн ажилд оролцох сонирхлыг нь бууруулах, өөртөө итгэх итгэлгүй болох гэх мэтээр нийгмийн амьдралд эрх тэгш орлцох оролцоог бүхий л талаас нь хааж байдаг.
Монголд ажлын байран дахь бэлгийн дарамтаас гадна гэр бүлийн хүчирхийлэл хамгийн түгээмэл байдаг. Гэвч уламжлалт сэтгэлгээнийхээ хүлээсээр гэр бүл дэх хүчирхийллийг ил гаргаж олонд зарлах нь зохисгүй хэрэг гэж үздэг учраас хохирогч болсон олон эмэгтэйчүүд үүнийг тэвчин өнгөрүүлдэг.
 Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэдээллээс үзэхэд эмэгтэйчүүдийг зодсон, гэмтээж хохирол учруулсан, сэтгэл санааны дарамтанд оруулсан гэх мэт хэргүүдийн дотор нөхрүүд нь үйлдсэн хэрэг дийлэнх нь байна.
  УБхот дахь гэр бүлийн хүчирхийлэл./эрэгтэйчүүдийн үйлдсэн хүчирхийллийн хохирогчид/:
o   Охин-3%
o   Салсан эхнэр-4%
o   Хамтран амьдрагч-8%
o   Эгч,дүү,бэр,садан-8%
o   Үерхдэг бүсгүй-9%
o   Ээж-11%
o   Эхнэр-57%      
                                            Эх сурвалж:Хүчирхийллийн эсрэг үндэсний төв.,2006                                                                                        
  НҮБ гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх загвар хууль”-г батлан гаргасан бөгөөд 2005оны байдлаар дэлхийн 53улс дотоодын хууль тогтоомждоо энэ чиглэлээр заалт оруулжээ./Хүний хөгжил., УБ2006/
МУ-д 2004онд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын санаачилгаар “Гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг боловсруулж улмаар 2004онд УИХаар батлуулсан. Хэдийгээр хууль эрх зүйн тааламжтай орчин бүрэлдсэн хэдий ч түүнийг хэрэгжүүлэх, хянах механизм нь сул, хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байгаагын улмаас эмэгтэйчүүд хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна.
 Хүчирхийллийн эсрэг нийгмийн ёс зүйг төлөвшүүлэх нь хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээс илүү чухал гэдгийг дурьдах нь зүйтэй.

                 Эмэгтэйчүүдийн боловсрол
    Хүн ам орон сууцны 2000оны тооллогын тайлан мэдээнээс харахад МУ-н 45хүртэлх насны хүн амд бүрэн дундаас дээш боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин эрэгтэйчүүдийнхээс илүү өндөр түвшинд байна. Мөн тооллогын дүнгээс харахад эмэгтэйчүүдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин шилжилтийн жилүүдэд өмнөх үеэс дээшилж 97,5%-д хүрсэн бол эрэгтэйчүүдйинх буурч 97,6%д хүрчээ./ҮСГ, 2000 Хүн амын толлого/. Шилжилтйин жилүүдэд эмэгтэйчүүдийн амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүдийн нэг нь тэдний боловсролын түвшин нэмэгдсэн явдал юм. Үүнийг зарим судлаачид ардчилах үйл явцын үрээр дэлхийн эмэгтэйчүүийн жишигт хүрэхийг эрмэлзэж улмаар боловсрол эзэмших асуудалдаа илүү анхаарал тавих болсонтой, нөгөө талаас ядуурал,тэгш бус байдал өндөр хэмжээнд хүрсэн шилжилтийн үед эрчүүдийн хувьд өрх гэрийнхээ амьдрал ахуйг авч явах шаардлага чухлаар тавигдах болсонтой холбоотой гэж үздэг.
Хэдийгээр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдсэн хэдий ч бодлого боловсруулж шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь төдийлөн нэмэгдээгүй юм.
Өнөөгийн байдлаар мэргэжлийн байдлаасаа шалтгаалж их дээд сургуульд сурч байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна.

No comments:

Post a Comment