Wednesday, December 15, 2010

Монгол дахь оюуны өмчийн өнөөгийн байдал


 Зуун зууны тэртээгээс нүүдэлчин Монгол түмний туурвин бүтээсэн оюуны үнэт зүйлс өнөөдөр ч дэлхий нийтийн гайхал хүндэтгэлийг төрүүлсээр байгаа билээ. Хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны дагуу Монгол улс хөгжлийнхөө түүхэн үе шат бүхэнд өөрийн өвөрмөц шинжийг  агуулсан оюуны үнэт зүйлийг бүтээж иржээ .
Манай улсын хувьд оюуны өмчийн асуудал нь харьцангуй шинэ ойлголт юм. Тодруулбал 1940өөп оноос оюуны хөдөлмөрийн тухай эрх зүйн үүднээс зохицуулалт хийж эхэлсэн. Гэхдээ түүхийн эртний хууль цаазын эх сурвалжид хүний оюуны хөдөлмөрийг хүндэтгэж хамгаалсан зохицуулалтууд байсныг дурьдах нь зүйтэй.
 Монгол улсын Үндсэн хуулийн 7.2т “Иргэний бүтээн туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн, Монгол улсын үндэсний баялаг мөн” гэж заасан байдаг нь тухайн хүний оюуны хөдөлмөр бүтээл бол зөвхөн тухайн хүний л өмч гэдгийг илтгэж байгаа юм. Монгол улсад оюуны хөдөлмөрийн тодорхой үр дүнг төрийн зүгээс хууль зүйн талаас нь үнэлэх эрх зүйн хамгаалалтанд авах тал дээр анх хэрэгжиж эхэлсэн үеэсэ буюу тодруулбал 1990ээд оныг дуустал оюуны хөдөлмөрийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээл бол нийгмийн баялаг бөгөөд бүтээсэн этгээдийг зохиогч гэж үзэн нийгмийн зүгээс уг бүтээлийг бий болгосных нь төлөө шагнадаг байсан. Харин сүүлийн жилүүдэд оюуны бүтээл бүтээсэн этгээдийг зохиогч  байх эрхийг нь хүлээн зөвшөөрч уг бүтээлийг зөвхөн тухайн зохиогчийн өмч, түүний өмчлөлд байх ёстой хэмээн үздэг болсон. Тодруудбал ардчилсан нийгэмд хүн бүр өөрийнхөө хүссэн сэдсэн зүйлийг хийж бүтээх эрхтэй ба тэрхүү бүтээл нь зөвхөн өөрийнх нь байна гэсэг үг юм.
Монгол улсад оюуны өмчийн тухай нэгдсэн хууль одоогоор байхгүй бөгөөд хамгийн сүүлд 1993онд “МУн зохиогчийн эрхийн тухай хууль”, “МУн патентийн тухай хууль” батлагдан гарсан. Мөн 1999онд батлагдсан “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль хэрэгждэг. Эдгээр хуулиудын зэрэгцээ холбогдох хууль тогтоомжуудад оюуны өмчийн асуудалтай холбогдсон харилцааг тусгасан байдаг.
Дээрх хуулиудыг хэрэгжүүлж хянаж байдаг байгууллага нь Монгол улсын хувьд засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлаг болох Оюуны өмчийн газар юм.
Хэдийгээр зохицуулах хууль, хянах байгууллага, гүйцэтгэгч ажилтан гээд оюунй өмчийн асуудлыг зохицуулах бүх нөхцөл боломж бүрэлдсэн хэдий ч практик дээр нийгэм дээр ямао ч асуудалгүй байдаг гэвэл хараахан үгүй.
Манай улсын хувьд оюуны өмчийн төрөл болсон зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмчийн асуудал аль аль нь зөрчигддөг. Хамгийн энгийн жишээ: ном бичнэ гэдэг асуудал биш болсон энэ цагт хүмүүсийн бичсэн хэдэн номыг харж сууж, хуулж бичээд, өөрийнхөө нэрээр хэвлүүлчихнэ. Номоо хуулуулсан зохиогчид энэ тухай мэдэх ч үгүй хоцордог. Хэн нэгэн эрдэмтэн судлаачийн бичсэн эрдэм шинжилгээний ажлыг өөрөө бичсэн мэтээр ярьж бичих нь ч энүүхэнд байдаг. Оюутнууд хүртэл бие даалт хийх гэж толгойгоо гашилгаж суухаа больсон байна. Өнөөх гайхалтай техник технологи мэдээллийн хөгжлийн хурдаар интернетэд ороод хэдэн нүүр хуулж аван эвлүүлж бичээд л багшдаа өгчихнө.

Цаашлаад манай улсад хамгийн элбэг байдаг оюуны өмчийн хулгай нь кино, бүжиг, жүжигийн санаа найруулга, сонин сэтгүүл компанийн нэр, дууны ая шүлэг хуулбарлах, техник технологийн хуулбарлалт гээд тоолоод баршгүй. Дээрх бүр үйлдлүүдэд өнөөх оюуны өмч зөрчигдсөөр л...
Оюуны өмчийн эсрэг гарч байгаа хэрэг бүхнийг илрүүлж шийддэггүй нь харамсалтай. Оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд хамгийн их гардаг бөгөөд эрүүгийн хуулиар шийдэгдэж  байгаа нь нийт гэмт хэргийн багахан хэсгийг эзэлдэг нь ойлгомжтой биз.
Аливаа улс орны хөгжлийг хэмжихдээ газар нутгийн хэмжээ, хөрсөн доорх  баялгаар нь бус харин тухайн улсын ард түмнийх нь бүтээн туурвисан оюуны соёлын үнэт  зүйл гайхамшигт бүтээл зэргээр хэмжиж үнэлдэг гэдгийг хүн бүр дотроо бодож нэгийг тунгаан  биз ээ.

No comments:

Post a Comment