Tuesday, November 30, 2010

Би... тийм өөдгүй

Гараас нь хөтлөөд хариагүй нь 
Ганцхан миний л өөдгүйнх
Гараад ирж чадахгүйг нь мэдсээр байж
Гадаа нь эргэлдсэн миний л өөдгүйнх
Хөтлөөд харивал болох л байсан ч
Хүүхэн заяандаа хөтлөгдсөн миний л өөдгүйнх
Хүрээд ирж чадахгүйг нь мэдсээр байж
Хүлээж хөлхөж оройг барсан миний л өөдгүйнх
Өөдгүйгээ мэдсээр байж
Өөртөө бас чамд гомдсоныг яана
“Яахав”.. гэж асуугаад байхад нь
“Яваад оч” гэж хэлж зүрхлээгүй...
                                                                       Тийм өөдгүй
                                                                                                                                                                        Д.Сумьяа